БУСАД АНГИ /2~12-р ангийн элсэлт/
2025~2026 оны хичээлийн жилд нэмэлт бүлгүүд үүсгэх болсонтой холбогдуулан
・Бага ангийн 3-р анги, 4-р анги, 5-р ангиудад элсэлт авна.
/Бага ангийн 2 болон Дунд,Ахлах ангиудад элсэн суралцах хүсэлтэй цөөн сурагчдыг нэмэлт бус бүлэгт шалгаруулан элсүүлнэ./
*Бага ангийн анги дүүргэлт 20~24 суралцагчтай байна.
*Дунд,Ахлах ангийн анги дүүргэлт 24~28 суралцагчтай байна.


Элсэлтийн журам: Сургуультай фэйсбүүк чатаар эсвэл утсаар холбогдон захирал багштай “Гурвалсан уулзалт” хийх цаг товлоно. Уулзалтын цагийг Лхагва,Пүрэв,Баасан гарагуудын 09:00~18:00 цагийн хооронд товлох боломжтой. Зөвхөн ахлах ангийн сурагчид нэмэлт бичгийн шалгалттай. Бичгийн шалгалтын товыг 7-р сард зарлана.
“Гурвалсан уулзалт”-нд бүртгүүлэх холбоос: https://forms.gle/4ajQVfBebXtKuQLT9.
“Гурвалсан уулзалт”-н дараагаар төлбөрийн баталгаажуулалтаа хийж сургалтын гэрээг байгуулна.
1~12р ангийн 1жилийн сургалтын төлбөр 8,8сая MNT.
Сургалтын төлбөрийг 2~3 хуваан төлөх төлбөрийн уян хатан нөхцлийг санал болгодог ба 30% эсвэл 50 %-г хичээлийн жил эхлэхээс өмнө, үлдсэн %-г эцэг эх, асран хамгаалагчид маань өөрсдийн төлөлт хийх боломжит хугацаагаа товлон төлнө.
ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛҮҮД
1.Нэг айлын 2 ба түүнээс дээш хүүхэд элсэх бол тус бүр 10% (8-р сарын 15 хүртэл хүчинтэй нөхцөл)
2.100хувь төлөлтөнд 5% хөнгөлөгдөнө.(8-р сарын 15 хүртэл хүчинтэй нөхцөл)
3.Эрт элсэлтийн хөнгөлөлт 5% (6-р сарын 1 хүртэл хүчинтэй нөхцөл)
4.Орчны хөнгөлөлт буюу Хан-уул дүүрэг 23-р хороонд амьдардаг бол 10% (7-р сарын 1 хүртэл хүчинтэй нөхцөл)
Нөхцлөөс хамааран 5~30% хөнгөлөгдөх боломжтой.