• +976 88013669
  • newideainnova@gmail.com
  • Монгол улс,Улаанбаатар хот,Хан-уул дүүрэг 23-р хороо,Нүхт виллаж

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

1. Хүүхэд бүрийн авъяас, сонирхолд түшиглэн ажиллах
2. Хүүхэд 1 бүрийн амжилтыг ахиулах
3. Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх
4. Сурагчдын бие даан суралцах чадварыг дэмжих
5. Хүүхдэд Эх дэлхий байгаль орчноо хайрлах зүрх сэтгэлийг төлөвшүүлэх
6. Сургууль, багш, сурагч ба эцэг эх асран хамгаалагчдын хамтын ажиллагааг тогтмолжуулах

Сургалтын менежмент:

Гадаад хэл, мэдээлэл технологи, язгуур өв соёл, уламжлалын  суурийг хослуулан эзэмшүүлэх  “Тулгын гурван чулуу” холимог систем.

 

Creative Spaces For Creative Thinkers

Хүүхдэд итгэл үзүүлж, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлснээр олон инновац бий болно.


Мэдээлэл, технологийн хичээлээр хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар илүү хөгжиж байна. Уран зохиол сонирхдог хүүхдийн бусадтай харилцах тал нь илүү хөгжих жишээтэй.  Шинэ цагийн хүүхдүүд маш шударга, өөрийгөө илэрхийлж чадаж байна. Энэ нь бидний эрт үеэс  уламжилж ирсэн том хүний өөдөөс дуугарч болохгүй, хүлцэнгүй байх хэрэгтэй гэдэг сэтгэлгээнээс татгалзаж, тэдэнтэй нээлттэй байх хэрэгтэй гэдгийг илтгэж байгаа хэрэг юм. Мөн эдгээр хүүхдүүд маань аливаа зүйлийг богино хугацаанд, хялбар аргыг сонгож хийх ур чадвартай, харин эсэргээрээ шинэ цагийн хүүхдүүд эмзэг, үг сонсож чаддаггүй тал ажиглагддаг. Тиймээс хүүхдүүдийн үгийг сайн сонсдог, зөвлөдөг байх хэрэгтэй.

Зөв чиглэл авсан хүүхдүүдийн итгэл үнэмшлийг бий болгож, бүтээлч сэтгэлгээг нь сэдэлжүүлснээр маш олон инновац бий болж бодитой үр дүн гаргана гэж “Шинэ санаа иннова” сургууль үздэг.